Говь-Алтай аймгийн заган ой бүхий Цогт, Бигэр, Цээл, Халиун, Төгрөг, Шарга, Алтай, Бугат, Тонхил сумдын 1 664 768 га талбайд улсын төсвийн хөрөнгөөр ой зохион байгуулалтын ажил хийгдэж байна.
Ой зохион байгуулалтын ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод ой зохион байгуулалтын техникийн I-р зөвлөгөөнийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр БОАЖЯ /захиалагч тал/, гүйцэтгэгч аж ахуйн нэгж, орон нутгийн холбогдох албан тушаалтан, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, тусгай хамгаалаллтай газар нутгийн хамгаалалтын захиргааны төлөөллийг оролцуулан зохион байгуулав.
Ой зохион байгуулалтын судалгаагаар Говь-Алтай аймгийн заган ойн сан бүхий 1 664 768 га талбайн 5548 цэгт, 22192 багц дээж талбайг байгуулж, эх мэдээг цуглуулан дүн шинжилгээ хийж, заган ойн сангийн тархац, нөөцийг тогтоож өөрчлөлтийг тодойрхолон, холбогдох тайлан, тархалтын зургийг боловсруулан гаргах юм.
Говь-Алтай аймгийн заган ойн санд хийгдэж буй ой зохион байгуулалтын ажлыг ойн бүртгэл тооллого, ой зохион байгуулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Залуу төгөл”ХХК Тонхил, Бугат, Шарга, Төгрөг, Цээл, Халиун Бигэр суманд, “Гранд форест” ХХК Эрдэнэ сум, “Аглаг ой” ХХК Алтай, Цогт суманд, “Хатант форест” ХХК Цогт сум Баянтоорой багт, “Мөнх ногоон жодоо” ХХК Эрдэнэ, Цогт суманд тус тус хээрийн хайгуул судалгааны ажлыг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлүүлсэн ба уг ажлын үргэлжлэх хугацаа 45 хоног байхаар төлөвлөн ажиллаж байна.