Дэлхий даяар 50 сая хүн орчин үеийн боолчлолд өртөж албадан хөдөлмөр эрхэлж, хүсээгүй гэрлэлтийн хохирогчид болсоор байна.
Энэ үзүүлэлт өнгөрсөн таван жилийн хугацаанд огцом нэмэгдсэн болохыг олон улсын хөдөлмөрийн байгууллага, олон улсын цагаачлалын асуудал эрхлэх байгууллага, хүний наймааны эсрэг "Walk Free" байгууллагуудын хамтарсан судалгаанаас харж болно.
Тодруулбал албадан хөдөлмөр эрхэлж, тэр дундаа бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон хүний тоо 28 сая, хүсээгүй гэрлэлт 22 саяд хүрчээ. Гэр бүлийнхээ дарамт шахалтаар хүсээгүй хүнтэйгээ гэрлэсэн тохиолдлын 85 хувь нь Ази Номхон далай, Арабын орнуудад бүртгэгджээ. Үүнд хүүхэд, эмэгтэйчүүд хамгийн ихээр өртөж байгааг хүний эрхийг хамгаалагчид сэтгэл зовнин хэлж байна.