"Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр зам бүрэн ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Энэхүү төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийн, хүнд даацын, жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай юм.
Тэгвэл энэхүү ажлыг эхлүүлсэн Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдрийн нээлтэд оролцсонгүй. Тэрбээр ямар шалтгаанаар оролцоогүй нь тодорхойгүй байна.
Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард телевизэд өгсөн ярилцлагадаа "Төмөр замын нээлтэд би очмоор байна. Намайг урина гэсэн. Би очмоор байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сая зургаан Ерөнхийлөгчийн уулзалтын үеэр таныг урина шүү гэж байна лээ" хэмээн ярьсан байдаг.