Боксын дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ Э.Цэндбаатар болон MGL-1 холбооны мастер тулаанч реалити шоуны ялагч, Дэлхийн "One championship" холбооны тамирчин, холимог тулаанч З.Шинэчагтага нарын 600 сая төгрөгийн бооцоот халз тулаан хийх гэж байгаа. Хоёр тамирчин өнөөдөр /2020.09.08/ жингээ үзэж, аль аль нь тулааанд оролцох болзлоо хангалаа.
Халз тулаан 2022 оны 9 сарын 9-ний баасан гарагт буюу маргааш 19.00 цагаас Монгол Бөхийн өргөөнд болно. Тасалбарыг Ticket.mn-ээр худалдааж байна. 4 цаг үргэлжлэх тулааны тасалбар 60.000 төгрөг, 70.000 төгрөг, 80.000 төгрөг, 200.000 төгрөг, 300.000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.
Мөн уг тулааныг ямар нэг телевиз хэвлэл мэдээллийн байгууллагаар шууд дамжуулалт хийхгүй аж. Тулааныг зөвхөн "амьдаар" буюу тасалбар авч бөхийн өргөөнд үзэх боломжтой гэдгийг зохион байгуулагчид мэдээллээ.