Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье“ аян эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан зуух, пийшин, яндангийн битүүмжлэл алдагдах, цэвэрлэгээ хийгээгүйн улмаас бөглөрөл үүсэх, яндангийн хүхээгийн хаалтыг хаасан, зуухны битүүмжлэл алдагдсан зэргээс шалтгаалан угаар гарах нөхцөл бүрдэж, иргэд угаарын хийн хордлогод өртөх эрсдэл нэмэгдэх иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох хүртэл эрсдэл үүсдэг.

Мөн гэр болон байшингийн дулаалга, битүүмжийг бүрэн хангаагүйгээс дулаан алдалт явагдаж, улмаар галлагаа ихсэж, гадна орчны агаарын бохирдол нэмэгдэх, нийгмийн эрүүл мэндийн өвчлөл бий болох нөхцөлийг бүрдүүлдэг.

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд гадаад орчны агаарын бохирдлыг бууруулах, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг, мэдээлэл түгээх, амьдралын зөв дадлыг бий болгох зорилгоор “ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ-ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ” аяныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Тус аян улсын хэмжээнд 2022 оны есдүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл буюу нэг сарын хугацаанд зохион байгуулагдах юм.

А.Энхжин: Зээл олголт саарч байгаа нь Төвбанкны мөнгөний бодлогоос хамаарч байгаа
А.Энхжин: Зээл олголт саарч байгаа нь Төвбанкны мөнгөний бодлогоос хамаарч байгаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд