Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сарангэрэл: Би та бүхэнд хувь хүний болон улс төрийн дарамт шахалт үзүүлэхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл өнөөдөр анхны шуурхай хурлаа зарлан удирдлагын багт өөрийн байр суурь, ажиллах зарчмаа танилцуулан тодорхой үүрэг даалгавар өгчээ.

Тэрбээр "хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэтгэврийн шинэчлэлийг оновчтой хийх, халамжийг зохих ёстой хүнд нь хүртээхэд онцгой анхаарч ажиллана. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал гэдэг бол хүний төлөөх үйлс юм. Тиймээс энд ажиллаж буй төрийн албан хаагч өөрөө итгэлтэй, зүтгэлтэй, сэтгэлтэй байх учиртай. Энэ хандлагыг бий болгоход удирдлага, багийн дэмжлэг, уур амьсгал хамтын ажиллагаа чухал.

Би та бүхэнд хувь хүний болон улс төрийн дарамт шахалт үзүүлэхгүй. Харин хууль журам зөрчих, алдаа гаргах, ажлаа хийдүүлэх асуудал гарвал хариуцлага тооцож таарна. Тэгэхээр та бүхний ажил алба надаас бус танаас шалтгаална. Бусдаар бол төрийн алба тогтвортой байх ёстой.

ХНХЯ-ны баг хамт олон чадварлаг, туршлагатай гэдгийг УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүний хувиар холбоотой, хамтарч ажиллаж ирсэн тул мэднэ. Багаараа үр дүнтэй ажиллаж тавьсан зорилтоо хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” гэв.

SOCIAL POP: Шинэхэн оюутан Д.Мөнх-Эрдэнэ
SOCIAL POP: Шинэхэн оюутан Д.Мөнх-Эрдэнэ
 
Гадаад улсын иргэдэд орон нутгаас амьтан барих эрхийг олгож, давуу байдал олгосон Засаг даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Гадаад улсын иргэдэд орон нутгаас амьтан барих эрхийг олгож, давуу байдал олгосон Засаг даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.