Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хурлаар МҮОНРТ-ийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлангийн талаар хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-МҮОНРТ-ийнн удирдлагууд маш их улстөрждөг. УИХ-ын гишүүдтэй хувьчилж ажилладаг. Үндэсний зөвлөлийн гишүүнд энийг дэмжие, энийг дэмжүүлэхгүй гэж ярьж, өөрсдөө энэнд хутгалддаг. Асуудлууд их байгаа. МҮОНРТ улс төрөөс хараат байя гэж байгаа бол Үндэсний зөвлөл нь хараат бус байх ёстой. Хараат бус байдлыг хангахад хууль эрх зүйн орчныг бүрдүүүлэхгүй бол хүний хүчин зүйлс маш их нөлөөлж байгаа.
МҮОНРТ-рүү хүссэн, хүсээгүй улс төр ороод байгаа учраас тэнд байгаа ажилчдыг хохироож байна. Зөрчил хэрүүлийн цаана уран бүтээлчид хохироод байгаа шүү. Уран бүтээлчдийн цалинг нэмэхэд УИХ хуруугаа ч хөдөлгөөгүй. Тэрийгээ дотооддоо ямар нэгэн байдлаар шийдсэн байх. МҮОНРТ нийгмийн даатгалд өртэй гэдэг чинь ажилчид эмнэлгийн тусламж үйчилгээ авч чадахгүй байна гэсэн үг. Тэд100 хувь халааснаасаа мөнгө төлж байна.