2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс наймдугаар сарын 23-ны өдрийн хооронд Хөгжлийн банканд нийт 530,622,896,196 /таван зуун гучин тэрбум зургаан зуун хорин хоёр сая найман зуун ерэн зургаан мянга нэг зуун ерэн зургаа/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна.
Зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 100,260,492,546 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 150,997,624,990 төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 279,364,778,659 төгрөг тус тус төлөгдсөн байна.
Мөн зээлийн барьцаанд хураан авсан үл хөдлөх хөрөнгө борлуулсан, түүнд ногдуулсан бусад орлогоос 8,767,799,149 төгрөг эргэн төлөгдсөн.