Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Завхан аймагт “Байгальд ээлтэй“ малчдын зөвлөгөөн боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 16 секунд

Завхан аймагт "Байгальд ээлтэй" малчдын зөвлөгөөн боллоо. Уг зөвлөгөөн "Байгалийн нөөцийн менежмент ба хариуцлагатай малчин", Мал аж ахуй ба байгальд ээлтэй малчин" сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

Малчид, оролцогчдын дунд “Байгалийн нөөцийн менежмент ба хариуцлагатай малчин”, “Мал аж ахуй ба байгальд ээлтэй малчин“ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, бэлчээрийн менежмент, малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх, бэлчээр, ус, хадлан, ой, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг сэдвүүдээр бүлэг болгон ажиллаж шийдэл, санал, хүсэлтээ танилцууллаа.

Малчид малын тоо толгойг нэмэгдүүлэхээсээ илүүтэй, малын үүлдрийг сайжруулах, чанарын асуудлыг анхаарч, бэлчээрийн даацад нийцүүлэн мал аж ахуйгаа эрхлэхийг дэмжлээ.

Зөвлөгөөний үйл ажиллагааг дүгнэж малчид оролцогчдоос “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицон бэлчээрийг ашиглах, байгалийн нөөцийн даацад тохирсон эрүүл, ашиг шим өндөр мал сүргийг өсгөж, МАА-н бүтээгдэхүүнийг төвлөрсөн цэгээр боломжийн үнэтэйгээр дотоод, гадаадын зах зээлд борлуулдаг, хоршсон хамтын ажиллагаатай, хариуцлагатай, эко системийн төлбөр авдаг малчин бүхий тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэл хөгжүүлэх” уриалга гаргав.

Арга хэмжээг БОАЖЯ, НҮБХХ, Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслөөс тус аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа.

"Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд төр, хувийн хэвшил, малчдын хамтын ажиллагааг дэмжих, бүтээгдэхүүнд үнэ цэнэ шингээх, үндэсний болон олон улсын стандарт шаардлагад нийцүүлэх, брэнд бүтээгдэхүүн, үйл ажиллагааг бий болгох, ажлын байр нэмэгдүүлэх, усан хангамжийг сайжруулах, өвс хадлан тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой "АДАПТ" төсөл нь Дорнод, Сүхбаатар, Ховд, Завхан аймгийн бүх сумдад хэрэгжих юм" гэж БОАЖЯ-аас мэдээллээ.

ЭХЯ: Нүүрс олборлогч уурхайд ашигладаг түүхий эд, түлшний үнэ нэмэгдсэн учир зарим ажил зогсох нөхцөл үүссэн
ЭХЯ: Нүүрс олборлогч уурхайд ашигладаг түүхий эд, түлшний үнэ нэмэгдсэн учир зарим ажил зогсох нөхцөл үүссэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.