Завхан, Увс, Говь-Алтай аймгуудын багууд сургалтад хамрагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 41 секунд

Манай улс зоонозын буюу зэрлэг амьтад, малаас халдварлах өвчлөл их, ган зудын улмаас үүсэх эрүүл мэнд, эдийн засгийн хохирол өндөртэйд тооцогддог. Хүний халдварт өвчлөлийн 60 хувийг зоонозын өвчлөл эзэлдэг ба жилд дунджаар шинээр 3 өвчлөл нэмэгдэн бүртгэгдэж байна.

Тийм учраас Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас “Халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг бууруулах эрсдлийн харилцаа холбоо, олон нийтийн оролцооны багууд”-ыг зорилтот аймгуудад байгуулаад байгаа юм.

Тус байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй “Халдварт болон зоонозын өвчний эрсдэлийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд болж буй уг сургалтад төслийн зорилтот аймгууд болох Увс, Говь-Алтай, Завхан аймгууд оролцож байна.

Завхан аймагт болж буй энэ удаагийн сургалт багуудад стандарт ажиллагааны журам танилцуулах зорилготой юм.

Сургалтыг аймгийн ЗДТГ-ын дарга Т.Рэнчинванжил нээж үг хэллээ. Тэрээр аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ЭХХОНО-ны багийг ахлан ажиллаж байна.

Сургалтад ЭХХОНО-ны багийн гишүүд, тэргүүлэх зооноз өвчнийг тодорхойлоход оролцох байгууллагын удирдлагууд, шуурхай удирдлагын нэгжийн ажилтнууд оролцож байгаа юм.

Сургалтыг FHI360 Олон Улсын Байгууллагын Зөвлөх Ш. Энхтүвшин, "Дэлхийн Зөн Монгол" ОУБ-ын зөвлөх, АУ-ны доктор проф. Б. Сувд, "Дэлхийн Зөн Монгол" ОУБ-ын зөвлөх, ШУ-ны магистр С. Дивангар нар удирдан явуулж байна.

Л.Гантөмөр: АН дотор хүн урваад явахгүй. АН-аас гараад очих газар байхгүй
Л.Гантөмөр: АН дотор хүн урваад явахгүй. АН-аас гараад очих газар байхгүй
 
ШҮҮХ: Шүүгдэгч М.Батчулууныг гэм буруутай эсэхийг дахин хэлэлцэх асуудлаар түр завсарлага авлаа
ШҮҮХ: Шүүгдэгч М.Батчулууныг гэм буруутай эсэхийг дахин хэлэлцэх асуудлаар түр завсарлага авлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!