Завхан аймгийн Онцгой байдлын газар “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 168 дугаар зарлигаар Завхан аймгийн Онцгой байдлын газрыг Монгол Улсын төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны одон”-гоор шагналаа.

Уг шагналыг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, авран хамгаалах алба, мэргэжлийн ангийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэн, нийгэм, эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлэн гардуулж буйг зарлигт тусгажээ.

Шагналыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян гардуулав.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр аймгийн Онцгой байдлын газрын үе үеийн алба хаагчдад баяр хүргэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард иргэдээ гамшиг ослоос авран хамгаалж ирсэнд нь талархаж буйгаа хэллээ.

Мөн ОБЕГ-аас аймгийн ОБГ-ын шуурхай албанд Ланд крузер Лонг-78 автомашин, тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.

Сэтгэл зүйн “The Trauma” ОАУСК үзэгчдийн хүртээл боллоо
Сэтгэл зүйн “The Trauma” ОАУСК үзэгчдийн хүртээл боллоо
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!