Энэ жилийн баруун бүсийн хурдан морины уралдааныг долоодугаар сарын 24-26-нд Завхан аймагт зохион байгуулах Засгийн газрын тогтоол албажиж гарсан талаар тус аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр мэдээллээ.
Завхан аймгийн баяр наадам долоодугаар сарын 11-ний өдөр болохгүй. Харин Засгийн газрын тогтоолын дагуу баруун бүсийн хурдтай хамтатган хийх аж. Мөн аймгийн цол олгох асуудлаа уяачдын холбоо, бөхийн холбоотойгоо ярилцан шийдвэрлэнэ гэв.