Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэг шөнийн дотор согтуугаар жолоо барьсан 292 жолоочийг илрүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

Цагдаагийн байгууллагаас 2022 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө буюу 21.00 цагаас шөнийн 02 цаг хүртэлх хугацаанд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” арга хэмжээний хүрээнд “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг нийслэлд нэгдсэн, орон нутагт хэсэгчилсэн байдлаар зохион байгуулав.

Тус арга хэмжээнд цагдаагийн байгууллагаас 500 гаруй алба хаагчид шалгалтыг явуулсан бөгөөд хяналт шалгалтыг хяналтын цэгүүдэд 5-аас дээш алба хаагчид тухайн замаар зорчиж байгаа тээврийн хэрэгсэл нэг бүр дээр хяналт тавьж ажилласнаараа онцлог боллоо.

Хяналт шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 213, орон нутагт 79 нийт 292 жолоочийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаа. Мөн тээврийн хэрэгслийн ачаа тээш, зорчигч нарт хяналт тавьж үлэг хийн жолоодох эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан зөрчил нийслэлд 103, эрэн сурвалжлах санд бүртгэлтэй этгээд 31 зөрчлийг илрүүллээ.

Зөвхөн энэ оны эхний 7 сарын байдлаар Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33338 зөрчлийг илрүүлсэн бол улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочоос шалтгаалсан 671 зам тээврийн осол бүртгэгдэж 45 хүний амь нас хохирсон байна.

Хөдөлгөөнд оролцогч та дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийн өөрийн болон бусдын амь нас эрүүл мэнд, эд материалд хохирол учруулж болзошгүй эрсдэл өдөр тутамд байгааг ухамсарлаж өөрөө үлгэрлэн хэн нэгний буруу үйлдлийг таслан зогсооход таны оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг анхаарна уу.

УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД Аажуу явбал аяндаа хүрнэ дээ.

Л.Энх-Амгалан: Сугалаагаар бүртгэдэг цэцэрлэгийн тогтолцоог 100 хувь халлаа
Л.Энх-Амгалан: Сугалаагаар бүртгэдэг цэцэрлэгийн тогтолцоог 100 хувь халлаа
 
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.