Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Энхболд: ҮХЦ-ийн эцсийн шийдвэрийг ҮХ-ийн дагуу хэрэгжүүлэх, цаашид маргаантай нөхцөл байдлыг давтуулахгүй байхаар шийдвэрлэсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн нэгдэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн, ХБДХ-ны дарга Н.Энхболд танилцууллаа. Тэрбээр, "ҮХЦ 2022 оны наймдугаар сарын 15-ны их суудлын хуралдаанаар ҮХ оруулсан нэмэлт өөрчлөлтийн зарим заалт ҮХ-ийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хэлэлцэн, 2019 оны 11 сарын 14-нд батлагдсан ҮХ-ийн 39.1 дэх хэсэг буюу "Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн нь УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно" гэсэн заалт нь ҮХ-ийн суурь үзэл баримтлалд харшилж, нийцээгүй байна гэж үзэн хүчингүй болгож, эцэслэн шийдвэрлэсэн.

ҮХЦ-ийн шийдвэрийн талаар нийгэмд төрөл бүрийн байр суурь илэрч байна. Нөгөөтэйгүүр, ҮХ бусад хуулиар ҮХЦ-ийн эцсийн шийдвэрийн зөв, бурууг шийдэх эрхтэй субъект байхгүй. Энэ нөхцөлд УИХ ҮХ-ийн 66.3 хэсэгт зааснаар, ЦЭЦ-ийн эцсийн шийдвэрийг ҮХ-ийн дагуу хэрэгжүүлэх, цаашид ийм маргаантай нөхцөл байдлыг давтуулахгүй байх зохицуулалтыг хийх нь түүний үндсэн хуулийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага мөн гэж хууль санаачлагчид үзсэн" гэв.

ЧУУЛГАН: Өнөөдрийн хуралдаанаар, ҮХНӨ-ийн нэгдэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Өнөөдрийн хуралдаанаар, ҮХНӨ-ийн нэгдэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.