Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТББХ: ҮХНӨ-ийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.05.30/ 16.00 цагт хуралдана. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болох юм.

Эргэн сануулахад, өнгөрөгч долоо хоногт буюу ҮХНӨ оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараагаар УИХ-ын гишүүд өөрсдийн сонгогдсон тойргуудад ажиллаж ҮХНӨ-ийн төслийн шинэ агуулгыг дахин танилцуулан иргэдийн санал хүсэлтийг нэгтгэхээр ажилласан билээ.

Тодруулбал, Засгийн газраас боловсруулан өргөн барьсан хуулийн төсөлд парламентын гишүүдийн тоог 152 болгох, УИХ-ын ээлжит сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах заалт туссан байсан боловч олон нийтээс гишүүдийн тоотой заалт дэмжлэг авч чадаагүй хэмээн үзсэн. Ингэхдээ улс төрд суудалтай намууд зөвлөлдөж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, 76 гишүүнийг тойргоос, 50 гишүүнийг жагсаалтаар нэр дэвшүүлж сонгох тогтолцооны өөрчлөлтөд санал нэгдээд байгаа билээ.

МАН-ын бүлэг хуралдаж, БЗС-гийн асуудлыг хэлэлцэнэ
МАН-ын бүлэг хуралдаж, БЗС-гийн асуудлыг хэлэлцэнэ
 
ЭСЯ Хятад ажилчдын эрхэнд халдсан асуудалд буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана гэв
ЭСЯ Хятад ажилчдын эрхэнд халдсан асуудалд буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.