Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Би сувилагч“ төсөлт уралдааны үеэр орон нутгийн дөрвөн сувилагчийг 20 сая төгрөгөөр урамшууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

“Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар орон нутгийн төсвийн 70 сая төгрөгийн санхүүжилт бүхий "Би сувилагч" төсөлт уралдааныг энэ жилээс зохион байгуулж байна.

Энэхүү уралдаанд БОЭТ, Өрхийн Эрүүл мэндийн төв, Баяндун, Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр, Цагаан овоо сумын Эрүүл мэндийн төвүүдээс нийт 45 сувилагчийн материал ирснээс 18 нь эхний шатанд тэнцэж, онол, ур чадварын шалгалтад 12 сувилагч тэнцжээ.

Оролцогчид гуравдугаар шатны шалгаруулалт болох “Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээ”-ээр хоёр сарын хугацаанд өрсөлдөж энэ сарын 11-ний өдөр тайлангаа хамгаалж дууслаа.

Уралдаанд хамгийн өндөр оноо авсан Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Оюунжаргал, БОЭТ-ийн Нүдний тасгийн сувилагч С.Батчимэг, Ягаанцээнэ ӨЭМТ-ийн сувилагч Ч.Энхзаяа нарыг орон сууц худалдан авахад нь орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлж тус бүр 20 сая төгрөгөөр шагнаж урамшуулахаар болов.

Мөн “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвөөс 13 сумын эрүүл мэндийн төвийн 78 сувилагчдад тус бүр 500 мянган төгрөгийн, нийт 39 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэв.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд оролцсон уламжлагчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулав
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд оролцсон уламжлагчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулав
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.