“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд оролцохоор ирсэн өвлөн уламжлагчдыг Соёлын Яам, Эрүүл мэндийн яам хамтран Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулав.
Засгийн газраас баталсан Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д багтсан өвлөн уламжлагчдыг 2022 оны 06-р сараас эхлэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд ээлж дараатай хамруулж байгаа юм.