Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан “ГАНЦ БИЕ“ залуусын өдөрлөгт 18 сумын 700 гаруй хүн оролцжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Говь-Алтай аймагт "Алтайн залуус" чуулга уулзалтыг зохион байгуулахдаа сум сумдын гэр бүл төлөвлөөгүй залуусыг хооронд нь танилцуулах зорилготой хэмээн мэдээлсэн нь олон нийтийн анхаарлыг татсан билээ.

"Алтайн залуус-2022" уулзалт энэ сарын 12-14-ны өдрийн хооронд зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд 18 сум, 2 тосгоноос нийт 700 гаруй залуус оролцож, шинэ найз нөхөдтэй болж, олон чухал сургалт, мэдээллүүдээр мэдлэг оюунаа тэлэхийн зэрэгцээ, зохиогдсон тэмцээн уралдаануудад идэвхи санаачлагатай оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.

Залуус арга хэмжээнд оролцохдоо архи, дарснаас ангид байж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэн, хогоо зориулалтын саванд хийж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, аливаа арга арга хэмжээнд идэвхи санаачлага эв нэгдэлтэй хамрагдлаа хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Эрээн хот хөл хорионы дэглэмээ цуцаллаа
Эрээн хот хөл хорионы дэглэмээ цуцаллаа
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.