Д.Трамп БНХАУ-д хийх айлчлалаа хойшлуулахыг хүсжээ

Ангилал
Дэлхий дахинд Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 50 секунд

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзах төрийн айлчлал энэ сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 2-нд болох тов гарсан байсан. Харин Д.Трамп Ойрх Дорнодод үүсэж байгаа нөхцөл байдлаас шалтгаалан уг уулзалтыг нэг сарын хугацаатай хойшлуулах хүсэлт тавьсан байна. Дэлхийн хоёр том гүрний тэргүүнүүдийн уулзалт нь худалдаа, эрчим хүч, технологи, геополитикийн асуудлуудад нөлөөлөх чухал уулзалт юм.

Тэрээр "Дайн болж байгаа учраас би энд байх хэрэгтэй. Тиймээс бид уулзалтыг нэг сар орчим хойшлуулахыг хүссэн" гэх мэдэгдлийг хийжээ.

Харин БНХАУ-ын талаас энэхүү уулзалтыг хийх талаар харилцаагаа үргэлжлүүлж байгаа ба мөргөлдөөнийг намжаах байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ тус хоолойг хамгаалах цэргийн ажиллагаанд оролцоно гэдгээ албан ёсоор илэрхийлээгүй байгаа.

Дэлхийн нефтийн ойролцоогоор 20 хувийг тээвэрлэдэг Ормузын хоолойн тээвэрлэлт саатаад багагүй хугацаа өнгөрч байна. Ирантай хийж байгаа энэхүү мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ өссөөр байгаа. Д.Трамп саяхан хийсэн мэдэгдэлдээ Ормузын хоолой асуудал дээр бусад улс орнууд болон НАТО-д тодорхой хэмжээний шахалт үзүүлж эхэлсэн талаар мэдээлсэн.

Д.Трамп Ормузын хоолойн асуудал дээр БНХАУ-ыг түлхүү оролцох ёстойг өмнө хэлсэн ба хэрвээ тодорхой хариу өгөхгүй бол тус улсад хийх айлчлалаа хойшлуулж магадгүй гэдгээ мэдэгдэж байсан юм.

Мөнхдэмбэрэл: Хүчтэй бай!
Мөнхдэмбэрэл: Хүчтэй бай!
 
ШАДАР САЙД: 1024 бөх барилдуулах шийдвэр гараагүй. Шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулна
ШАДАР САЙД: 1024 бөх барилдуулах шийдвэр гараагүй. Шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!