
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийсэн.
Хэлэлцээрээс гарсан шийдвэрүүдэд хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх асуудал багтжээ.
Энэ хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, БНХАУ-ын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцлоо.
Мөн хоёр улсын гадаад хэргийн сайд нарын хэлэлцээрийн дүнд Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлаар манай талын хүсэлтийг Хятадын тал анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагууддаа ярилцахаар тохиролцов.