Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Тайваньд манай улсын 462 иргэн оршин сууж байна, нөхцөл байдал хүндэрвэл төлөвлөгөөний дагуу ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

БНХАУ-ын зүгээс Тайваний салан тусгаарлах үзлийг зогсоохын тулд цэргийн арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй гэдгээ мэдэгдээд буй. Тэгвэл Тайваньд 2022 оны байдлаар манай улсын 900 орчим иргэн оршин сууж байна. Үүний 80 гаруй хувийг оюутан залуус. Их дээд сургуулиудын амралт эхэлсэн тул энэ оны долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 462 орчим иргэн тус улсад албан ёсны зөвшөөрөлтэй оршин сууж байгаа аж.

Тэгвэл оршин сууж буй Монгол иргэд болон нөхцөл байдал хүндэрвэл манай улс иргэддээ чиглэсэн ямар арга хэмжээ авах талаар ГХЯ-наас тодруулахад "Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газраар дамжуулан бид иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж байгаа. Тайваньд байгаа монгол иргэдийн шинэчилсэн, дэлгэрэнгүй бүртгэлийг хийж байна. Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөөний дагуу ажиллана" гэлээ.

Ташрамд дурьдахад, Тайваньд дэлхийн 175 орчим улсын 750 мянга орчим гадаадын иргэн оршин сууж байгаагаас Индонезийн 228 мянга орчим, Вьетнамын 222 мянга, Филиппиний 147 мянга, Тайландын 68 мянган иргэд дийлэнх хувийг эзэлж байна.

ЦЕГ: Хотгойдын наадамд ажиллаж, буцах замдаа осолд орсон хэсгийн төлөөлөгчдийн хоёр нь эмнэлэгт хүргэгдэж, хоёр нь нас барсан
ЦЕГ: Хотгойдын наадамд ажиллаж, буцах замдаа осолд орсон хэсгийн төлөөлөгчдийн хоёр нь эмнэлэгт хүргэгдэж, хоёр нь нас барсан
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 4 найз тутмын 1 нь цахим залиланд өртөж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 4 найз тутмын 1 нь цахим залиланд өртөж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.