Өнгөрсөн амралтын өдөр болсон Хөвсгөл аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ой, Хангайн бүсийн "Хотгойдын хурд" даншиг наадмын хамгаалалтад ажилласан цагдаа нар зам тээврийн осолд орсон хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн.
Энэ хэргийг ЦЕГ-аас тодруулахад, "Хотгойдын хурд даншиг наадмын хамгаалалтад ажилласан цагдаагийн дөрвөн алба хаагчид буцах үедээ зам тээврийн осолд орсон. Харамсалтай нь хоёр алба хаагчийн амь эрсэдсэн. Харин нөгөө хоёр алба хаагч нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байна. Бүгд сумын хэсгийн төлөөлөгчид байсан. Уг осол нь өчигдөр /2022.08.02/ өглөө Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт гарсан байна. Цагдаагийн байгууллагаас ослын газар ажиллаж, шалтгааныг тодорхойлж байгаа" гэв.