Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Оюутнууд орон нутагт 2, нийслэлд 2 жил суралцах боломжит сонголттой болно“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Хөдөө, орон нутагт төрийн өмчийн их, дээд сургуулиудыг ажиллуулах, нийслэл рүү чиглэсэн оюутан суралцагчдын ачааллыг бууруулах зорилгоор шат дараалсан арга хэмжээг авч буй талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр Засгийн газрын хуралдааны дараагаар танилцуулсан юм.

Энэ талаар тэрбээр "Нийслэлийн хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн үүсэх ачааллыг бодолцож, их дээд сургуулиудын оюутнуудын хичээлийг уялдуулж зохион байгуулахаар төлөвлөж байна. Жил бүхэн хөдөө орон нутгаас 20 мянга орчим залуус шинээр оюутан болж ирдэг. Иймд, сайн их дээд сургуулиудыг орон нутагт ажиллуулах, 2+2 буюу хоёр жил орон нутагтаа, хоёр жил нийслэлд суралцах зэрэг боломжуудыг олгох сонголтуудыг өгөхөөр ажиллаж байна" гэсэн юм.

Эрээнээс Замын-Үүд рүү ачаа тээвэрлэж байсан цэргийн алба хаагч ХУРД ХЭТРҮҮЛЖ ОСОЛ ГАРГАЖЭЭ
Эрээнээс Замын-Үүд рүү ачаа тээвэрлэж байсан цэргийн алба хаагч ХУРД ХЭТРҮҮЛЖ ОСОЛ ГАРГАЖЭЭ
 
Ши Жиньпин: Танай улсад хөгжил цэцэглэлт, ард түмэнд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе
Ши Жиньпин: Танай улсад хөгжил цэцэглэлт, ард түмэнд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.