Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ жил 570.8 мянган га-д тариалалт хийжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан 2022 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнг танилцууллаа.

Энэ жил цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтыг 05 дугаар сарын 03-наас эхлүүлж, тариалалтын ажлыг технологийн хугацаанд буюу 17-24 хоногт багтаан гүйцэтгэжээ. Урьдчилсан байдлаар нийтдээ 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна.

368.4 мянган га-д үр тариа, үүнээс 343.8 мянган га-д улаанбуудай, 19.7 мянган га-д төмс, 10.9 мянган га-д хүнсний ногоо, 51.2 мянган га-д малын тэжээл, 116 мянган га-д тосны ургамал, 4.6 мянган га-д жимс, жимсгэнэ тариалжээ.

Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 12 аймгийн 72 сумын 1012 аж ахуйн нэгж, иргэдийн 338.8 мянган га улаан буудайн талбайг хамруулан хийсэн. Нийт тариалсан талбайн 85.7 хувь буюу 290.6 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарсан байна.

Цаашид анхаарах зүйл нь:

-Эрт ургацын төмс, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнийг тогтворжуулах, борлуулалтыг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, агуулах зоорь бүхий аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх,

-Байгаль цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон, дэвшилтэд техник, технологийн шинэчлэлийг эрчимтэй, иж бүрэн нэвтрүүлж, нутагшуулах,

-Таримал ургамлын үрийн чанар хангамжийг сайжруулах, сэлгээний болон шинэ таримлын үрийн нөөц бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ мэдээллээ.

Автомашины дугаарын дуудлага худалдааны дэнчин ЗУУН мянгаас ХОЁР САЯ төгрөг байна
Автомашины дугаарын дуудлага худалдааны дэнчин ЗУУН мянгаас ХОЁР САЯ төгрөг байна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.