Баяр наадмын дараа Их тэнгэрт болсон хүлээн авалт олны эсэргүүцлийг дагуулаад байгаа билээ. Уг хүлээн авалтад ерөнхийлөгчийн урилгаар олон олны танил хүмүүс оролцсон юм. Тэдгээр уригдсан хүмүүсийн нэг гитарчин, ая зохиогч, продюсер Д.Өлзий-Орших өөрийн цахим хуудсандаа ийн бичжээ.
Тэрбээр, "Их тэнгэрийн хүлээн авалтад өлөн царайлж очсон хүний нэг нь байна. Улсын Ерөнхийлөгчөөс урилга аваад очихгүй хүн ер нь л байхгүй байх. Хэрвээ зарим нэгний хэлээд байгаа шиг 2000 хүн байсан бол дунд нь 20, 30-аад урлагчин байсны нэг нь мөхөс би бөлгөө. Хойтон уривал бас л очно" гэжээ.