Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан 219,577 иргэний 13,361 иргэнийг эмчийн хяналтад авсан“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн салбартай холбоотой иргэдийн өргөдөл гомдол түүний шийдвэрлэлтийн талаар ЭМЯ-ны удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ

Энэ үеэр эрт илрүүлэг, оношилгооны тухай ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд

“Улсын хэмжээнд тавдугаар сарын 1-нээс эхлэн эрт илрүүлэг шинжилгээ явагдаж байна. Өнөөдрийн байдлаар 219,577 иргэн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдаад байна. Тэдний 45.8 хувь нь эрэгтэй, 54.2 хувь нь эмэгтэйчүүд байв. Эрт илрүүлгийн үзлэгээр 1,119 оношны бүлгээр өвчлөл илрүүлсэн бөгөөд давхардсан тоогоор 3,335 иргэний өвчнийг оношилсон"

Мөн энэ явцад нийт 25,118 иргэнд зөвлөгөө өгч дараагийн товлолт үзлэгтээ хамрагдахыг хүсэж буцаасан бол 13,361 иргэнийг эмчийн хяналтад авсан.

Түүнчлэн 29,374 иргэнийг лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага руу онош тодруулах шинжилгээ хийхээр илгээсэн" хэмээн хэлэв.

.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол дархчуудын бүтээлүүд өрнө дорнод шагшигдаж, Монголын урлагийг дэлхий дахинд таниулж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол дархчуудын бүтээлүүд өрнө дорнод шагшигдаж, Монголын урлагийг дэлхий дахинд таниулж байна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.