Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Уналт таталтын эмийн судалгааг хийж, энэ сард багтаан албажуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудалд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар авч хэлэлцсэн. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эм эмчилгээ болон тэдэнд үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн сайжруулах талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө. Тэрбээр "Манай улсад уналт таталтын оноштой хүүхэд болон насан хүрэгчид хөнгөлөлттэй үнээр эмээ авдаг. Манай улсад хэрэглэгдэж байгаа олон улсын программын дагуу хэрэглэх эмийн зардлыг төр даах шийдвэрийг гаргасан. Судалгаануудыг хийж энэ сардаа багтааж тогтоолыг албажуулна. Хөгжлийн бэрхшээлтэй уналт таталттай хүүхдүүдийн эмийг 100 хувь төрөөс даадаг болж байна" гэв.

А.Ариунзаяа: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хөдөлмөр эрхэлдэггүй эцэг эхийн нэгнийх нь НДШ-ийг төрөөс даана
А.Ариунзаяа: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хөдөлмөр эрхэлдэггүй эцэг эхийн нэгнийх нь НДШ-ийг төрөөс даана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд