Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Ариунзаяа: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хөдөлмөр эрхэлдэггүй эцэг эхийн нэгнийх нь НДШ-ийг төрөөс даана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг ХНХ-ын сайд А.Ариунзаяа танилцууллаа.

Тэрбээр" Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн төлөөллийг авч уулзсан. Үүнтэй холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг шуурхай шийдвэрлэхийг даалгасан. Мөн энэ хүрээнд 26 асуудлыг тусган оруулсан.

Тодруулбал, тархины саажилт, уналт таталттай хүүхдүүдийн уналт таталтын эсрэг эмийн хангамж сүүлийн хоёр жил хүнд нөхцөлд орсон. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж төлбөрийг нь төрөөс даах, цаашид төрөөс даадаг эмийн жагсаалтад оруулах. Байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хүүхдүүдийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг эмийг шийдвэрлэх асуудлыг ЭМ-ийн сайдад даалгасан.

Түүнчлэн тархины саажилттай хүүхдүүдийн ёзоорын мэдрэлийг таслах хагалгааг Монгол улсдаа хийх, төлбөрийг төрөөс даах ажлыг ирэх 9 дүгээр сард багтаан шийдвэрлэхийг гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ЭМ-ийн сайд С.Энхболд нарт даалгалаа.

Эмнэлгийн хяналтад байдаг байнгын асаргаа шаардлагатай 18 нас хүртэлх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй хөдөлмөр эрхлээгүй эцэг эхийн асуудлыг мөн авч хэлэлцлээ. Энэ хүрээнд эцэг эхийн аль нэгнийх нь НДШ-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож хүүхдийг нь 18 нас хүртэл төрөөс даах зэрэг хууль зүйн зохицуулалтуудыг оруулах асуудлыг ХНХ-ын сайд А.Ариунзаяа надад даалгалаа" гэв.

Т.Дэлгэрмөрөн эрүүлжүүлэх байранд саатуулагджээ
Т.Дэлгэрмөрөн эрүүлжүүлэх байранд саатуулагджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.