Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НДШ-ийн 50 хувийн буцаан олголтыг энэ сарын 25-наас ОЛГОНО

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Засгийн газрын хуралдаанаас төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор болсон. Буцаан олголт хэзээнээс олгогдож эхлэх талаар ХНХ-ийн сайд А.Ариунзаяа "Нийгмийн даатгалын шимтгэлийн шимтгэл төлөгч өөрөө төлсөн хэсгийн 50 хувийн буцаан олголтыг 1 сая төгрөгөөс доош цалин хөлс орлоготой бол буцаалтыг олгох шийдвэрийг УИХ гаргасан. Энэ ажил тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Дараа сарын 25-ны дотор буцаалт нь хийгдэнэ гэх журам хэрэгжиж байгаа. Тэгэхээр өнгөрсөн сарын буцаан олголтыг энэ сарын 25-наас иргэдийн дансанд орж эхэлнэ" гэлээ.

Х.Нямбаатарын хэлсэн ЗАСГИЙН ЗАНГУУ...
Х.Нямбаатарын хэлсэн ЗАСГИЙН ЗАНГУУ...
 
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.