Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг хуралдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Улсын Их Хурлын чуулганы 2026 оны 07 дугаар сарын 02-ны нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.

Эдгээр хуулиудыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэхтэй холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2026 оны А/196 дугаар тушаалаар байгуулагдсан одоо мөрдөж байгаа журам, дүрэм, заавар, аргачлалд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн санал боловсруулах, холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх, бодлогын даалгавар бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа.

Ажлын хэсгийн хурлаар боловсруулж байгаа дүрэм, журам, заавар, аргачлалын явц, хуулиудын нэмэлт, өөрчлөлтийг программын түвшинд шийдвэрлэх асуудлаар санал солилцлоо.

Ажлын хэсгийн ахлагч Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын дарга Ц.Ганцэцэг Ажлын хэсгийн гишүүдэд боловсруулж байгаа журам, дүрэм, заавар, аргачлалын төсөл, холбогдох бодлогын даалгаврыг 2026 оны 09 дүгээр сарын 15-ны дотор дуусгаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад танилцуулах, холбогдох дээд байгууллагад уламжлах талаар чиглэл, зөвлөмж өгөв.

ГЕГ: Хилээр орж ирсэн шатахууны 92 хувь нь ОХУ-аас нийлүүлэгдсэн
ГЕГ: Хилээр орж ирсэн шатахууны 92 хувь нь ОХУ-аас нийлүүлэгдсэн
 
АҮЭБЯ: Шатахууны түгээлтийг ирэх долоо хоногоос хэвийн болгохоор шуурхай ажиллаж байна
АҮЭБЯ: Шатахууны түгээлтийг ирэх долоо хоногоос хэвийн болгохоор шуурхай ажиллаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!