Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зугаалж явсан 7 иргэний нэг нь усанд живж амиа алджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

Урин дулаан цаг ирж, иргэд гол ус бараадаж зугаалах нь ихэсч байна. Ингэхдээ санамсар болгоомжгүйн улмаас усанд унаж, эндэх тохиолдол гарч буйг албаны хүмүүс анхааруулж байна. Тодруулбал, Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны “Задгай” /дүүргээс зүүн хойд зүгт 15 км-т, Баянцагаан уулын урд талд/ 7 хүн (2 нь хүүхэд) зугаалж байснаас 1 хүн “Туул” голын усанд живсэн тухай дуудлагыг 06.05-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 15 км зам туулан 17:55 цагт очиж Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат иргэн З /32 настай, эрэгтэй/-ын цогцсыг 18:02 цагт 3 метрийн гүнээс гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Говь-Алтай аймгийн Бугат суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Говь-Алтай аймгийн Бугат суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.