Говь-Алтай аймгийн Бугат сумын Дархан багийн “Сухантын гол” гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 233 км-т, сумын төвөөс урд зүгт 63 км-т газар хөдлөлт болжээ. Тодруулбал, 06.05-ны өдрийн 18:00 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООФХ-ээс цахим шуудангаар 18:09 цагт аймгийн онцгой байдлын албанд ирүүлсэн байна.
Энэ талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад "Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй" гэжээ.