Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Big Bang” хамтлагийн Сюнрид оноосон 1.2 жилийн хорих хэвээр үлдээжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 10 секунд

Биеэ үнэлэгчдийн сүлжээ ажиллуулж, шөнийн клубийн үйлчлүүлэгч нарт охидыг зуучлан биеийг нь үнэлүүлдэг байсан, мөн гадаадад мөрийтэй тоглосон хэрэгт буруутгагдаж байсан BIGBANG хамтлагийн Сюнрид БНСУ-ын Дээд шүүхээс 1.2 жилийн хорих ял оноосныг хэвээр үлдээжээ.

Анхан шатны шүүхээс түүнийг Сөүл хотын "Burning Sun" шөнийн цэнгээний газартай холбоотой секс, хар тамхины хэрэгт холбогдсон есөн хэрэгт буруутай гэж үзсэн байдаг. Мөн 2015 оны арванхоёрдугаар сараас 2016 оны нэгдүгээр сар хүртэл өөрийн шөнийн цэнгээний газар болон бусад бизнест хөрөнгө оруулах зорилгоор Тайвань, Япон, Хонконг болон бусад орны хөрөнгө оруулагчдад болон өөртөө биеэ үнэлэгч худалдаж авсан гэм буруутайд тооцжээ.

Түүнчлэн 2013-2017 оны хооронд Лас Вегас хотод мөрийтэй тоглоом тоглохдоо 2,2 тэрбум вон (1,7 сая ам. доллар)-ын мөрийтэй тоглоомын мөнгөтэй холбогдсон хэмээн буруутгасан байна.

М.Оюунчимэг: Электрон тамхины хэрэглээг хуульчлах шаардлагатай
М.Оюунчимэг: Электрон тамхины хэрэглээг хуульчлах шаардлагатай
 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.