Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Чинбаяр: Эрт илрүүлэгт хамрагдсан 119 хүнээс урьд нь тухайн хүнд оношлогдож байгаагүй 26 өвчнийг шинээр илрүүлсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 13 секунд
Гэрэл зургийг mpa.mn

 

Нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Монгол-Японы сургалтын эмнэлэг, Амгалан амаржих газар, хувийн хэвшлийн нийт 23, өрхийн эрүүл мэндийн төв гээд нийт 52 эрүүл мэндийн байгууллагад зохион байгуулж байна. Эрт илрүүлэг энэ сарын 1-ний өдөр эхэлсэн бөгөөд нэг жилийн хугацаанд үргэлжилнэ.

Эрт илрүүлгийн явц хэр өрнөж байгаа талаар ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбүрэнтэй ярилцлаа.

-Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ саяхан эхэлсэн. ХӨСҮТ-д үйлчлүүлэн, үзлэгт хамрагдаж буй хүмүүсийн идэвх ямар байна вэ ?

-Энэ сарын 1-нээс эхлэн эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ эхэлсэн. Үүнээс хойш ХӨСҮТ-ийн эрүүл мэндийг дэмжих үзлэгийн төвөөр нийтдээ 119 хүн үйлчлүүлсэн байна. Эдгээр үзлэгт хамрагдсан 119 хүнээс урьд нь оношлогдож байгаагүй 26 өвчнийг шинээр илрүүлж, оношилсон. Ингэснээр дараагийн шатны оношилгоо шинжилгээнд илгээсэн.

-Эдгээр шинээр илрүүлсэн 26 төрлийн өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?

-Дээрх шинэ өвчлөлүүдээс харахад 18-30 хүртэлх насны залуусын дунд зүрхний дамжуулалтын алдагдал буюу зүрхний хэм алдалт 2-3 хүнд илэрсэн байна. Харин бөөр шээсний замын болоод цөсний чулуу зэрэг оношлогдоогүй байсан өвчлөл гарсан. Мөн дээрх 26 өвчтөнд ходоодны шархлаа болон ходоодны хавдрын урьдал үе, бамбайн зангилаа оношлогдсон.

-Энэхүү урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг хэр үр дүнтэй болж байна гэж харж байна вэ?

-Эрт илрүүлэг, үзлэг оношилгоо их үр дүнтэй болж байна. Эрт илрүүлгээр урьд нь өөрсдөө мэддэггүй байсан өвчлөлүүдээ эрт үеийн шатанд нь илрүүлж дараагийн тусламж үйлчилгээг цаг тухайд үзүүлдэг маш ач холбогдолтой байна. 119 хүнээс 26 шинэ өвчлөл илрүүлсэн гэдэг нь бага тоо биш. Тиймээс ард иргэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгтээ идэвхтэй хамрагдах шаардлагатай байна. Ингэснээр магадгүй өөрийн өвчнийг эрт оношилж, цаашдын хүндрэлээс сэргийлэх боломжтой. Тэр дундаа залуучуудын хамрагдалт харьцангуй бага байгаа. Тиймээс залуу хүн гэлтгүйгээр энэхүү үзлэг, эрт илрүүлэгт хамрагдахыг уриалж байна.

-Эрт илрүүлгийг ямар эмнэлгүүдэд хийж байна вэ. Эмнэлгүүд өдөрт дунджаар хэчнээн хүнийг үзэх хүчин чадалтай байгаа вэ ?

-ХӨСҮТ нь өөрөө Баянзүрх дүүрэгт харьяалагддаг. Бидний хувьд тус дүүргийн эрүүл мэндийн төвтэй гэрээ хийж Баянзүрх дүүргийн 10, 14 дүгээр хорооны 30 мянган иргэнийг эрт илрүүлэгт хамруулахаар ажиллаж байна. Манай Эрүүл мэндийг дэмжих төвийн хувьд өдөрт 60 хүнд эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийх хүчин чадалтай байна. Өнөөдрийн байдлаар өдөрт 25-30 иргэн энэхүү эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдаад явж байна.

-Үзлэгт хамрагдаж буй иргэдийн насны бүтцийг ангилбал хэдэн насныхан илүү идэвхтэй байгаа вэ?

-Ерөнхийдөө 46-60 орчим насны иргэд илүү идэвхтэй хамрагдаж байна. Харин 18-30 насны иргэдийн хамрагдалт бусад насны бүлэгтэй харьцуулахад сул байна.

-Эрт илрүүлэгт хамрагдах гэж буй ажилтанд тухайн ажиллаж буй байгууллагаас нь чөлөө олгох ёстой юу. Энэ тал дээр ямар зохицуулалт хийгдэж байна вэ?

-Албан ёсоор эрт илрүүлэгт хамрагдах хүмүүсийг тухайн байгууллагаас нь чөлөөлж байгаа. Энэ боломжоо ашиглаад өөрийн харьяа эмнэлэгтээ үзүүлэх хэрэгтэй.

-Иргэдийн зүгээс эрт илрүүлгийг зөвхөн цус болон шээсний шинжилгээгээр дүгнэх хандлага байна. Үүний ач холбогдлыг тайлбарлаач?

-Энэхүү эрт илрүүлэг нь 4 багцтай. Багц бүр нь нарийн тооцооллоор хийгдэж байгаа. Жишээлбэл, 46-60 насны иргэдийн дунд бүдүүн, шулуун гэдэс, хоол боловсруулах замын хавдраар өвчлөх эрсдэл өндөр байдаг. Тиймээс энэ насны иргэдэд "Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ" хийж хавдрыг эрт үед нь илрүүлэх юм. Харин 31-60 насны иргэдэд хөхний болон бамбайн эхо хийж байгаа.

Энэ жилийн тухайд зургаан төрлийн үзлэгийн багцийг эрүүл мэндийн байгууллагаас гаргасан бөгөөд иргэд наснаасаа шалтгаалан аль багцад хамрагдах нь тодорхой болно. Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэгийн багцийн мэдээллийг хүргэе.

Багц 1: 5 хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

1. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх,

2. Эмнэл зүйн иж бүрэн үзлэг:

3. Биеийн хэмжилт, өсөлтийн үнэлгээ, БЖИ

4. Хөгжлийн үзүүлэлтүүдийн үнэлгээ.

5. Сэтгэц, зан төрхийн үнэлгээ:

6. Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө:

7. Дүгнэлт бичих

8. Зөвлөгөө өгөх, шилжүүлэх

Бага насны хүүхэд 9, 18, 36, 48, 60 сартайд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдаж, багцад багтсан тусламж, үйлчилгээг бүрэн авсан байна.

Амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 18 сартай (1,6 нас)-гаас эхлэн хүргэнэ.

Үзлэг, шинжилгээ зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.

Багц 2: 6-17 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

1. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх,

2. Эмнэлзүйн үзлэг:

3. Биеийн хэмжилт, БЖИ:

4. Сэтгэц, зан төрхийн хөгжлийн үнэлгээ:

5. Сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ:

6. Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө:

7. Дүгнэлт бичих

8. Зөвлөгөө өгөх, шилжүүлэх

Сургуулийн насны хүүхэд энэ багцад багтсан тусламж, үйлчилгээнд жил бүр хамрагдана.

Үзлэг, шинжилгээ зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.

Багц 3: 18-30 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

3. Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,

4. ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,

5. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

6. Зүрхний цахилгаан бичлэг,

7. Цээжний рентген зураг

8. Эмчийн үзлэг

9. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ

10. Дүгнэлт

11. Зөвлөгөө

Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

Багц 4: 31-45 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

3. Өлөн үеийн глюкоз,

4. Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,

5. ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,

6. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

7. Эсийн шинжилгээ –ПАП тест,

8. Хэвлийн хэт авиа,

9. Бамбайн хэт авиа,

10. Хөхний хэт авиа,

11. Зүрхний цахилгаан бичлэг,

12. Улаан хоолой, ходоодны дуран,

13. Цээжний рентген зураг

14. Эмчийн үзлэг:

15. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ:

16. Дүгнэлт

17. Зөвлөгөө

Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

Багц 5: 46-60 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

3. Өлөн үеийн глюкоз,

4. Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,

5. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

6. Эсийн шинжилгээ –ПАП тест,

7. Хэвлийн хэт авиа,

8. Бамбайн хэт авиа,

9. Хөхний хэт авиа,

10. Зүрхний цахилгаан бичлэг,

11. Улаан хоолой, ходоодны дуран,

12. Цээжний рентген зураг

13. Эмчийн үзлэг

14. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ

15. Дүгнэлт

16. Зөвлөгөө

* Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

Багц 6: 61-ээс дээш насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

3. Өлөн үеийн глюкоз,

4. Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,

5. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

6. Хэвлийн хэт авиа,

7. Бамбайн хэт авиа,

8. Хөхний хэт авиа,

9. Зүрхний цахилгаан бичлэг,

10. Улаан хоолой, ходоодны дуран,

11. Цээжний рентген зураг

12. Эмчийн үзлэг

13. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ:

14. Дүгнэлт

15. Зөвлөгөө

ТАНИЛЦ: Эрүүл мэндийн үзлэг хийх эмнэлэг болон харьяалах хороод

Иргэн танд урилга ирсэн үед дараах эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад очиж үзлэг, шинжилгээ, оношилгоондоо хамрагдах боломжтой.

Эрт илрүүлэгт хамрагдахад юуг анхаарах ёстой, хэрхэн хамрагдах ёстой зэрэг мэдээллийг НЭГ ДОРООС уншихийг хүсвэл энд дарна уу.

С.Ганбаатар: Т.Доржханд эрх баригчдын бичиг цаасыг нь зөөж гүйдэг болтлоо бууны НОХОЙ БОЛЖ
С.Ганбаатар: Т.Доржханд эрх баригчдын бичиг цаасыг нь зөөж гүйдэг болтлоо бууны НОХОЙ БОЛЖ
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.