Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЭГ ДОРООС: Урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд ХЭРХЭН, ЯАЖ, ХААНА хамрагдах вэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 43 секунд

Монгол Улсын Засгийн газраас бүх иргэнээ эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулах ажил өчигдөр буюу тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэллээ.

Хоёр жил гаруй хугацаанд цар тахлын нөхцөл байдалд амьдарч, хүн амын нэлээдгүй хувь нь халдвар авсан. Ковидын дараах үлдэц, өөрчлөлтийг илрүүлэх, хүн амыг эрт илрүүлэгт хамрагдахад хэвшүүлэх болон зонхилон тохиолдож буй өвчлөлийг бууруулахад чухал ач холбогдолтой болохыг албаныхан хэлж байгаа юм.

Тэгвэл эрт илрүүлэг, шинжилгээ оношлогоотой холбоотой иргэдийн хариулт авахыг хүссэн мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

-18-аас дээш насныхан 12-18 нэр төрлийн шинжилгээнд хамрагдана-

Урьдчилан сэргийлэх үзлэг оношлогооны ажил нэг жилийн хугацаанд үргэлжлэх билээ. Энэ хугацаанд хүн амыг нас насны онцлогт хамааран өөр өөр шинжилгээнүүдэд хамруулахаар төлөвлөөд буй.

Тодруулбал, 0-17 насны иргэдэд 4-6 төрлийн шинжилгээ өгнө. Харин 18-аас дээш насныхан 12-18 нэр төрлийн шинжилгээнд хамрагдана.

-Иргэдийг эрт илрүүлэгт хамруулах хуваарийг өрх, хорооны ахлагч нар утсаар хүргэнэ-

Иргэдийн дунд эрүүл мэндийн байгууллагад хэрхэн, яаж хандах нь санаа зовоосон асуудлын нэг болдог. Тэгвэл иргэдийг хэзээ шинжилгээнд хамруулах тухай нэгдсэн төлөвлөлт, хуваарь гарсан ба хуваарийг өрхийн эрүүл мэндийн төв, хорооны хэсгийн ахлагч нар зохион байгуулж, товлолын дагуу урилга хүргэж байгаа аж. Иймд товлолт өдөр буюу урилга очсон өдөр хуваарьт эрүүл мэндийн байгууллагад очиж, шинжилгээнд хамрагдах ёстой талаар албаныхан хэлж байна.

-Иргэн эрүүл мэндийн байгууллагад 2 удаа очих, 20 хоногийн дотор эрт илрүүлгийн шинжилгээг дуусгасан байх ёстой-

No description available.

Эрүүл мэндийн байгууллагуудад үндсэн тусламж үйлчилгээ ч үргэлжилж байгаа тул эрт илрүүлэг, шинжилгээ оношлогоонд хамрагдахаар ирсэн иргэн хоёр өдөрт бүх шинжилгээнд хамрагдах зарчимтай ажиллах юм. Тухайн хоёр өдөр нь зайтай байж болно. Харин эрүүл мэндийн байгууллагад хоёр удаа очих, 20 хоногийн дотор эрт илрүүлгийн шинжилгээг дуусгасан байх ёстой. Зарим шинжилгээг хоёр эмнэлэгт хийж байгаа нөхцөлд хоёр байгууллагад хуваарийн дагуу хандаж болно.

-Наснаас хамааран аль шатлалын эмнэлэгт хандах нь тодорхой болно-

No description available.

Иргэд насны байдлаас шалтгаалан аль шатлалын эмнэлэгт очиж эрт илрүүлэгт хамрагдах нь тодорхой болох юм. Тодруулбал, 18-аас дээш насны иргэд улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд очиж эрт илрүүлэгт хамрагдана. Харин 0-17 насны иргэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг сумын эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүдэд үзүүлнэ. 18-аас дээш насны иргэд Улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд үзүүлэхээр зохион байгуулалтыг хийгээд байгаа аж.

ТАНИЛЦ: Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц

No description available.

Энэ жилийн тухайд зургаан төрлийн үзлэгийн багцийг эрүүл мэндийн байгууллагаас гаргасан бөгөөд иргэд наснаасаа шалтгаалан аль багцад хамрагдах нь тодорхой болно. Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэгийн багцийн мэдээллийг хүргэе.

Багц 1: 5 хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

1. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх,

2. Эмнэл зүйн иж бүрэн үзлэг:

3. Биеийн хэмжилт, өсөлтийн үнэлгээ, БЖИ

4. Хөгжлийн үзүүлэлтүүдийн үнэлгээ.

5. Сэтгэц, зан төрхийн үнэлгээ:

6. Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө:

7. Дүгнэлт бичих

8. Зөвлөгөө өгөх, шилжүүлэх

Бага насны хүүхэд 9, 18, 36, 48, 60 сартайд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдаж, багцад багтсан тусламж, үйлчилгээг бүрэн авсан байна.

Амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 18 сартай (1,6 нас)-гаас эхлэн хүргэнэ.

Үзлэг, шинжилгээ зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.

Багц 2: 6-17 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

1. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх,

2. Эмнэлзүйн үзлэг:

3. Биеийн хэмжилт, БЖИ:

4. Сэтгэц, зан төрхийн хөгжлийн үнэлгээ:

5. Сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ:

6. Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө:

7. Дүгнэлт бичих

8. Зөвлөгөө өгөх, шилжүүлэх

Сургуулийн насны хүүхэд энэ багцад багтсан тусламж, үйлчилгээнд жил бүр хамрагдана.

Үзлэг, шинжилгээ зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.

Багц 3: 18-30 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

3. Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,

4. ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,

5. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

6. Зүрхний цахилгаан бичлэг,

7. Цээжний рентген зураг

8. Эмчийн үзлэг

9. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ

10. Дүгнэлт

11. Зөвлөгөө

Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

Багц 4: 31-45 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

3. Өлөн үеийн глюкоз,

4. Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,

5. ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,

6. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

7. Эсийн шинжилгээ –ПАП тест,

8. Хэвлийн хэт авиа,

9. Бамбайн хэт авиа,

10. Хөхний хэт авиа,

11. Зүрхний цахилгаан бичлэг,

12. Улаан хоолой, ходоодны дуран,

13. Цээжний рентген зураг

14. Эмчийн үзлэг:

15. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ:

16. Дүгнэлт

17. Зөвлөгөө

Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

Багц 5: 46-60 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

3. Өлөн үеийн глюкоз,

4. Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,

5. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

6. Эсийн шинжилгээ –ПАП тест,

7. Хэвлийн хэт авиа,

8. Бамбайн хэт авиа,

9. Хөхний хэт авиа,

10. Зүрхний цахилгаан бичлэг,

11. Улаан хоолой, ходоодны дуран,

12. Цээжний рентген зураг

13. Эмчийн үзлэг

14. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ

15. Дүгнэлт

16. Зөвлөгөө

* Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

Багц 6: 61-ээс дээш насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

3. Өлөн үеийн глюкоз,

4. Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,

5. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

6. Хэвлийн хэт авиа,

7. Бамбайн хэт авиа,

8. Хөхний хэт авиа,

9. Зүрхний цахилгаан бичлэг,

10. Улаан хоолой, ходоодны дуран,

11. Цээжний рентген зураг

12. Эмчийн үзлэг

13. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ:

14. Дүгнэлт

15. Зөвлөгөө

-Аливаа эмгэгийг эрт үед нь оношилж чадсанаар амьдралын чанар уртасна-

Эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдахад иргэдийн зүгээс юуг анхаарах ёстой талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Б.Эрдэнэбулган дараах зөвлөмжийг өглөө. Тэрбээр “Тухайн оршин суугаа хороо, дүүргийн эмч, хэсгийн ахлагчаас мэдээ мэдээлэл авах ёстой. Ингэхдээ урилгаа авч ирээд хуваарилагдсан эрүүл мэндийн байгууллагад очиж үзлэг шинжилгээндээ хамрагдах ёстой.

Хамгийн гол нь эмчлэгдэхгүй болсон үе шат дээрээ өвчнөө оношлуулж эрүүл мэндийн байгууллагад хандахад төгс эмчилгээг авч чадахгүй байх асуудлууд их байна. Тиймээс өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, хэрвээ эмгэг өөрчлөлт байх юм бол эрт үед нь илрүүлэх ач холбогдолтой.

Төр засгийн зүгээс энэ чиглэлийн мэдээ мэдээллийг иргэдэд хүргэж байгаа. Харин иргэд цаашид ухамсарлан эрт илрүүлэгт тогтмол хамрагдаж байх хэрэгтэй. Аливаа эмгэгийг эрт үед нь оношилж чадсанаар амьдралын чанар уртасна” гэлээ.

- Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутнууд 2019 оноос хойших ЭМД-аа төлсөн байх ёстой-

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сараар сонгон төлөх боломжтой

Эрт илрүүлэгт хамрагдахад шаардлагатай өөр нэг зүйл бол эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх явдал аж. Тодруулбал, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй буюу малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутан залуус 2019 оноос хойших даатгалын шимтгэлийг заавал төлсөн байх ёстой. Энэ нь тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний нэг хувьтай тэнцэх хэмжээний дүн байдаг байна. Өөрөөр хэлбэл, эрт илрүүлэгт хамрагдах иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх шаардлагатай юм.

-Иргэдийг эрт илрүүлэх шинжилгээнд хамруулсанаар 5 жилийн дараа иргэдийн өвчлөл 10-15 хувиар буурна-

Эрт илрүүлэгт төрийн болон хувийн хэвшлийн 49 эрүүл мэндийн байгууллага хамтран оролцож байгаа аж. Тэгвэл эрт илрүүлэг оношлогоон үр дүнд хүн амын дундах өвчлөл таван жилийн дараа 10-15 хувиар буурна гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцолсон юм. Түүнчлэн өмнө хэлсэнчлэн ковидын дараах ужгирсан өвчлөлийг эрт илрүүлэх, оношлоход чухал ач холбогдолтой.

ТАНИЛЦ: Эрүүл мэндийн үзлэг хийх эмнэлэг болон харьяалах хороод

Иргэн танд урилга ирсэн үед дараах эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад очиж үзлэг, шинжилгээ, оношилгоондоо хамрагдах боломжтой.

-Эрт илрүүлэгт хамрагдахад дараах зүйлсийг анхаарах ёстой-

Эрт илрүүлэгт хамрагдахад анхаарах зүйлсийн ЗӨВЛӨМЖИЙГ хүргэж байна. Ингэхдээ шинжилгээний хариунд шууд ба шууд бусаар нөлөөлөх хүчин зүйлийг анхаарч, эрт илрүүлэгт хамрагдах юм.

Бүлгийн дарга Д.Ганбатыг солих асуудал дахин яригдаж эхэллээ
Бүлгийн дарга Д.Ганбатыг солих асуудал дахин яригдаж эхэллээ
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.