Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үйл ажиллагааг өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж байгаагаа мэдэгдсэн. Хуульч Д.Алтангэрэл тус компанийг шалгуулах хүсэлтийг АТГ-т хүргүүлснээр ажлын хэсэг гарч Хөвсгөл аймагт ажиллаж байгаа юм.
"Бэлтэс Мөрөн" компанийн удирдлага "Бэлтэс Мөрөн" бол олон тэрбум төгрөг эргэлдүүлдэг компани тийм учраас хоёрхон машинаар иргэдийн мөнгийг буцаан төлнө гэсэн ойлголт байхгүй. Хоёр машин болон иргэдийн гэрээг цагдаагийн байгууллагаас авч, гэрээг нь хийлгэмээр байна. Эдгээр гэрээ хийсэн хүмүүсийг бид олон улсын арилжаанд оруулж мөнгийг нь гадаад зах зээлд эргэлдүүлж буцаагаад хүүтэй нь олгодог үйл ажиллагаа явуулдаг. Гадаад улс руу гэрээ хийсэн иргэдийн мэдээллийг явуулдаг гэсэн үг. Манайх бол олон улсын үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Улаанбаатар хотоос ирж шалгалт хийж байгаа таван хүнийг хувийн байгууллагын дотоод үйл ажиллагаа руу оролцож байна гэж ойлгож байна. Манай компани тусгай зөвшөөрөл аваагүй нь буруу болсон байх. Гэхдээ одоо авахаар бэлдэж байгаа" гэв.
Харин Хөвсгөл аймагт ажиллаж буй ажлын хэсгээс "Яг одоогийн байдлаар тухайн компаниас гадаад улстай гүйлгээ хийсэн нэг ч баримт байхгүй. Мөн "Бэлтэс Мөрөн" гэх компани энэ төрлийн үйл ажиллагаа явуулах төрөөс авсан тусгай зөвшөөрөлгүй" гэдгийг хэллээ.