Үнийн өсөлт, тэгш бус байдлыг эсэргүүцсэн залуусын жагсаалаас үүдэж, төр хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлэхээр болсон. Ингэхдээ автомашинаас эхэлж байгаа. Тодруулбал, төрийн өндөр албан тушаалтнууд том оврын автомашин хотод унахгүй гэсэн юм. Ингэснээр 1.4 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэх тооцоолол гарсан байна.
Үндэсний статистикийн хийсэн судалгаагаар төр, орон нутгийн өмчийн болон төсөвт байгууллагуудын техникийн үзлэгт хамрагдсан автомашины тоо өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 9879 байжээ.
Үүний 1767 буюу 17.9 хувь нь жижиг тэрэг, 1364 13.8 хувь нь том оврын автомашин байсан бол, 664 буюу 6.7 хувь нь дунд оврын автомашин байна.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл "Төрийн болон төсөвт байгууллагын дарга нарын 1000 орчим машин дээр судалгаа хийхэд жилд 11 тэрбумыг зарцуулж байна" гэдгийг хэлсэн. Үүнээс харахад төр нэг жилд зөвхөн 1000 машинд гэхэд 11 тэрбум төгрөг зарцуулдаг бол үлдсэн 8879 машинд 100 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг байсан гэсэн үг үү.
Тэгэхээр нэг талаасаа зөвхөн машин унахыг хориглосноор хэмнэлт болохгүй гэж шүүмжилж буй иргэдэд ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийн тооцоолол хариулт болж мэдэх юм.
Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний их зардлыг автомашин хэрэглсний төлөө төр гаргаж байснаас унааны үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх нь илүү оновчтой юм. Үүнийг дагаад ажлыг байр нэмэгдэж бизнес эрхлэгчдийг дэмжихээс гадна илүү ухаалаг хэрэглээ үүсэх боломжтой юм.