Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 5-ны өдөр ТЕГ-аас экстеремст үйл ажиллагаа, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Монгол Улсын нэр бүхий таван иргэнийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар мэдээлсэн. Ингэхдээ шалгалтаар илэрсэн галт зэвсгүүд дунд нь өмгөөлөгч Б.Баасанцогтын бүртгэлтэй галт зэвсэг байсан тул түүнийг хойшлуулшгүйгээр цагдан хорьсон. Тэгвэл өмгөөлөгч Б.Баасанцогтыг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгах шийдвэрийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ.
Б.Баасанцогтыг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.