Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл болгох тухай зарлиг гаргажээ. Тодруулбал, архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор "Эрүүл Монгол" хөтөлбөрийг боловсруулж дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгосон. Үүнд:
- Онцгой албан татварын шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 градусын хатуулагтай архи согтууруулах ундаанд жил бүр 2 хувиар бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх
- Архи, согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос хавдрын эмнэлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв, архи согтууруулах ундааны хор уршгийг нийгэмд таниулах соён гэгээрүүлэх чиглэлд зарцуулах
- Төрийн байгууллагуудын зохион байгуулж буй албан ёсны баяр ёслолын арга хэмжээнд өндөр хатуулагтай архи согтууруулах ундааг хэрэглэхийг хориглох
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар архи согтууруулах ундааны хэрэглээг багасгах
- Их, дээд сургууль, МСҮТ, коллеж, ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт архины хор уршиг ба түүнээс гарах сөрөг нөлөөг таниулах агуулгыг оруулах зэргийг тусгажээ.