Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албаны шалгалт дөрөвдүгээр сарын 1-нээс зохион байгуулагдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Ирэх баасан гаригт буюу дөрөвдүгээр сарын 1-нээс Төрийн албаны шалгалт зохион байгуулагдана. Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн "Бүртгэлд хамрагдсан иргэд" цэс рүү орж хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой юм байна.

Хэрвээ Та нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаартаа 1 удаагийн код хүлээн авч нууц үгээ солино. Та иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг анхаарна уу гэжээ.

Сануулахад, Төрийн албаны ерөнхий шалгалтад энэ удаа 7675 иргэн бүртгүүлжээ.

Улаанбаатарт 2 хэм дулаан байна
Улаанбаатарт 2 хэм дулаан байна
 
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.