Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үнийн өсөлт бий болсноор худалдааны салбарын борлуулалтын орлого нэмэгджээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 16 секунд

Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны нэгдүгээр сард 2.4 их наяд төгрөг боллоо. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 622.9 тэрбум төгрөгөөр буюу 35.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр хүнсний бүтээгдэхүүн, шатахууны бөөний болон жижиглэн худалдаа, эм, гоо сайхан, ариун цэврийн барааны жижиглэн худалдаа нэмэгдсэн нь нөлөөлжээ. Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны нэгдүгээр сард өмнөх сараас 1.3 (35.3) их наяд төгрөгөөр буурсан байна.

Худалдааны салбарын энэ оны 1 дүгээр сарын борлуулалтын орлогын 40.6 хувь нь бөөний худалдаа, 59.4 хувь жижиглэн жижиглэн худалдааны салбарт ногдож байв. Жижиглэн худалдааны борлуулалтын орлого нэгдүгээр сард 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 375.6 (36.4 хувь) тэрбум, бөөний худалдааны борлуулалтын орлого 960 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 247.3 (34.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

Үндэсний статистикийн хороо

Хөгжлийн банкны ТУЗ аж ахуйн нэгжүүдийг алагчилжээ
Хөгжлийн банкны ТУЗ аж ахуйн нэгжүүдийг алагчилжээ
 
АБГББХ: “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ