Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үнийн өсөлтийн 85 хувийг талх, гурил, будаа, сүү, өндөг бүрдүүлж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 22 секунд

Хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэг сарын дотор 5.6 хувиар өссөн байна. Энэ нь зөвхөн долоодугаар сарын дүн мэдээ. Үнийн өсөлтийн 85 хувийг талх, гурил, будаа, сүү, өндөг, хүнсний ногооны үнийн өсөлт бүрдүүлжээ. Харин мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад багаар буюу өмнөх оны мөн үеэс 0.9 хувиар өссөн байна.

Дотоодын бараа, үйлчилгээний үнэ энэ оны долоодугаар сард 6.6 хувиар өссөн нь нийт инфляцын 3.6 нэг хувь буюу 65.3 хувийг бүрдүүлэв. Харин импортын инфляцын нийт инфляцад үзүүлэх нөлөө 2023 оноос эхлэн алгуур буурч тогтворжоод байна. Хэдийгээр инфляц тогтворжиж байгаа ч импортын бараа бүтээгдэхүүний өсөлт өндөр түвшинд байгаа нь төгрөгийн бодит ханш чангарч буйг "Банкны салбарын тойм" судалгаанд дурджээ.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнийг тодорхойлдог инфляц энэ оны хагас жилд улсын хэмжээнд 5.5 хувьтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 3.7 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

БНХАУ-ын дэд дарга Хань Жөний айлчлалтай холбогдуулан маргааш зарим замыг түр хугацаанд хэсэгчлэн ХААНА
БНХАУ-ын дэд дарга Хань Жөний айлчлалтай холбогдуулан маргааш зарим замыг түр хугацаанд хэсэгчлэн ХААНА
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.