ТОО БОДЪЁ: Өнгөрсөн жил нэг айл долоо хоногийн хүнсээ 184 мянган төгрөгөөр хүнсээ цуглуулдаг байсан бол өнөөдөр 246 мянган төгрөгөөр цуглуулж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 52 секунд

Сүүлийн жилүүдийн тоон судалгааг харвал бидний цалин жил бүр өссөөр ирсэн. Орлого нэмэгдэж байгаа нь нэг талаас иргэдийн амьдралд эерэг дохио мэт боловч харин нөгөө талдаа үнэ өсдөг байдал дагасаар байна. Цалин, тэтгэвэр эсвэл шатахууны үнэ өсөхөд дагаад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсдөг. Эдийн засгийн онол талаасаа цалин, үнийн өсөлт хоорондоо уялдаатай хөдөлдгийг “Цалин-Үнийн өсөлтийн тойрог” гэж тодорхойлдог. Цалин нэмэгдэх үед худалдан авах чадвар өсөж, зах зээл дээр эрэлт нэмэгддэг.

Харин манай улсын хувьд цалин нэмэгдэх нь эргээд инфляцыг хөөргөж ард иргэдээ илүү дарамтад оруулж байгаа байдал ажиглагдаж байна. “Мөнгө цаас боллоо”, “Цалин орлоо, гарлаа” гэх хэллэгүүд иргэдийн дунд бий болсон. Таны цалин өнгөрсөн жилийнхээс тодорхой хувиар өссөн гэдэг нь ойлгомжтой. Харин энэ хооронд бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн өөрчлөгдөв. Танай өрх өнгөрсөн жилийн дөрвөн сард долоо хоног эсвэл сарын хүнсний гол хэрэглээгээ хэдэн төгрөгт авдаг байв. Харин одоо хэд болсон талаар анзаарч үзсэн үү.

Бид өнөөдөр элдэв хэрэглээгээ хасаад зөвхөн хоёр идэхгүй хоосон хонохгүйн тулд гол хүнсний бүтээгдэхүүнээ цуглуулахад хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ. Тиймээс бид судалгаагаа илүү бодитой гаргах үүднээс гурван хүүхэдтэй нэгэн өрхийн хүнсний гол бүтээгдэхүүний хэрэглээг долоо хоног болон сараар тооцож 2025 болон 2026 онтой харьцуулж үзлээ. Уг айл бидний нэрлэдгээр төмөр замд амьдардаг ам бүл тавуулаа айл. Энэ айлын хувьд “Барс” захтай ойр байрладаг тул хүнсээ долоо хоногоор цуглуулдаг. Ундаа, ус, талхны хольц, зарим нарийн ногоо зэргийг тухайн үеийн санхүүгийн байдлаасаа шалтгаалж авдаг ба долоо хоног бүр зайлшгүй цуглуулдаг бүтээгдэхүүнд дараах зүйлсийг багтаасан. Уг судалгаанд ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг оруулаагүй. Учир нь ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэр төрөл олон учраас үнийн зөрүү их гардаг. Бидний өдөр тутмын хэрэглээ болох мах, гурил, будаа, хүнсний ногооны үнэ нэг жилийн хугацаанд хэр их өөрчлөгдөв гэдгийг харцгаая.


Жагсаалтад байгаа 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг цуглуулахад нэг долоо хоногт 184.000 төгрөг зарцуулдаг. Тэгэхээр сард дөрвөн удаа буюу 736.000 төгрөгөөр мах, гурил, будаа бага зэргийн хүнсний ногоо цуглуулж байна. Харин өнөөдөр энэ үнийн дүн хэрхэн өөрчлөгдсөн талаар харцгаая. Тухайн айлын хэрэглээнд өөрчлөлт гараагүйг энд дурдах нь зөв байх.

Сүүлийн хоёр жилийн үнийн өсөлтийг мөнгөн дүнгээр харьцуулж үзвэл дээрх бүтээгдэхүүний сарын хэрэглээний зардал 250,800 төгрөгөөр нэмэгджээ. Энгийнээр хэлбэл та өмнө жилийн авдаг байсан хүнсээ энэ жил авахын тулд халааснаасаа дахин 250.800 төгрөгийг гаргаж байна гэсэн үг. Таны өмнөх жилийн эдгээр хүнсний зардал 34.1 хувиар нэмэгджээ. Үүнд хамгийн өндөр нь махны үнэ эзэлж байна. Үндсэндээ өмнөх оны мөн үеэс махны үнэ 44.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Харин бидний цалин хэдэн хувиар өсөж байгаа билээ. Хамгийн сүүлийн үеийн тоон мэдээллийг харвал 2025 оны 4-р улирлын байдлаар дундаж цалин 2.8 саяд хүрчих, өмнөх улирлаас 6 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Ингээд бодохоор бидний цалин сүүлийн 1 жилийн хугацаанд 15-20 хувиар нэмэгдсэн. Харин бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний өсөлт 30-аас дээш хувьтай байдаг.

Энэ гэхдээ зөвхөн нэр дурдсан 10 хүнсний зардлын өсөлт. Үүн дээр нэмээд ахуйн хэрэглээний үнэ бас л нэмэгдсэн. Зөвхөн хүнс, ахуйн хэрэглээнээс гадна бусад төлбөрүүд, орон сууцны болон хэрэглээний зээлийг бодоод үзвэл ямар дүн гарах бол. Та өөрийн хэрэглээгээ энэ тооцооллоор хийгээд бодоод үзээрэй.

Э.Бат-Үүл: Ардчилсан хувьсгалын анхдагч нарт ямагт хүндэтгэн мэхийдэг Хүүкдээ баярлалаа
Э.Бат-Үүл: Ардчилсан хувьсгалын анхдагч нарт ямагт хүндэтгэн мэхийдэг Хүүкдээ баярлалаа
 
Нөөцийн махыг өнөөдрөөс сүлжээ дэлгүүрүүдээр зарж эхэллээ
Нөөцийн махыг өнөөдрөөс сүлжээ дэлгүүрүүдээр зарж эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!