Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банкны ТУЗ аж ахуйн нэгжүүдийг алагчилжээ

Огноо
Унших
4 минут 24 секунд

Орос Украйны дайнтай холбоотойгоор ам.долларын ханш “тэнгэрт хадаад” удаж байна. “Ковид-19” цар тахлын эдийн засгийн хүндхэн сорилтоос аж ахуйн нэгжүүд толгой өндийж амжаагүй шахам байхад ийнхүү Орос Украйны дайны хөлд монгол төгрөгийн ханш “чирэгдэж” эхэллээ. Мөнгөний бодлого зангиддаг өнөөх том Монголбанк ч эдийн засгийн эгзэгтэй мөчид оновчтой тайлбар өгч чадахгүй “дайн” руу бүх буруугаа чихэж сууна. Яг үүнтэй адилаар сүүлийн хэдэн саруудад Хөгжлийн банкнаас зээл авсан бүх аж ахуйн нэгжүүдийг “хулгайч” хэмээн цоллож, баруун зүүнгүй балбаж байна.

No description available.

Олон нийтэд ил болсон тайлан мэдээнээс харвал Хөгжлийн банкнаас олгогдох зээлийн эцсийн шийдвэр гаргадаг байсан ТУЗ-ийн гишүүд “но”-той байсан нь тодорхой боллоо. Хөгжлийн банкны тухай хуульд 2017 онд өөрчлөлт оруулж, ТУЗ-ийн гишүүдэд бүх эрх мэдлийг төвлөрүүлснээр ийнхүү тэд дураараа дургих боломж нээгдсэн байдаг. Эрх мэдлийг гартаа атгасан ТУЗ-ийн гишүүд өөрсдийн үзэмж, танил тал, ашиг сонирхлоор Хөгжлийн банкнаас зээл авсан төслүүдэд хүүгийн болон валютын харилцан адилгүй нөхцөл тулгаж, шударга бус хандсан ноцтой баримтууд дэлгэгдэх боллоо. Өөрөөр хэлбэл, экспортыг орлох Монгол Улсад нэн ач холбогдолтой төслүүдэд дан ам.доллараар зээл олгосныг төгрөгийн зээлийн хүүтэй дүйцүүлж үзбэл сонирхолтой дүр зураг харагдаж байгаа юм.

No description available.

Жишээлбэл, “Ачлал Трейд” ХХК-д 300 ортой эмнэлгийн цогцолбор барих төсөлд 10.28 хүүтэй, 42.8 тэрбум төгрөгтэй тэнцэх зээлийг ам.доллараар олгосныг төгрөгийн хүүнд шилжүүлбэл 17.3 хувийн хүүтэй буюу хамгийн өндөр хүүтэй зээлийн ангилалд багтаж байна. Үүний дараа хэвийн төлөлттэй яваа “Вестерн Холд” ХХК-ийн экспортыг орлох “Ховд Эко цемент”-ийн төсөл байна. Тус компани 9.26 хувийн хүүтэй 80 тэрбумтай тэнцэх хэмжээний ам.долларын зээл авсныг төгрөгийн хүүд шилжүүлбэл 15.5 хувьтай дүйж байна.

Монгол Улсын хөгжилд нэмэртэй, экспортыг орлох олон ач холбогдолтой төслүүд ийнхүү валютын ханшийн савлагаанд цохигдож, тэсч үлдэхэд хүндхэн нөхцөл байдалд ороод байна. Гэтэл эсрэгээрээ нийгэм, эдийн засгийн ач холбогдол багатай, үр дүнгүй байшин барилга барих, уул уурхайн олборлолт, тоног төхөөрөмжийн сайжруулалт гэх мэтчилэн шалдар булдар төслүүдэд маш бага хүүтэй төгрөгийн зээл олгосон байгаа нь анхаарал татаад байгаа юм.

No description available.

Жишээлбэл, Төрийн орон сууцны корпораци “Буянт Ухаа” орон сууцны хорооллыг төгрөгийн 7 хувийн хүүтэй, “Пирамид орд” ХХК орон сууын хороололд төгрөгөөр 13,4 хувь, Шинэ яармаг хороололд мөн л 14,2 хувийн хүүтэй зээл олгочихсон. Орон сууцны хорооллоо бариад иргэдэд худалдаад ашгаа олсон ч төрөөс авсан зээлээ төлөлгүй чанаргүй зээлдэгч болоод гүлдээцгээж байгаа зээлийн эздийг хэрхэх вэ?

Хөгжлийн банкны зээл олголт, хүү болон валютын ялгаварлалт, тэнгэр газар шиг зөрүү нь ЖДҮ-гийн булхай луйврын томруулсан хувилбар гэлтэй болжээ.

Аж ахуйн нэгжүүдийг алагчилсан ийм шударга бус шийдвэр гаргасан ТУЗ-ийн гишүүдийн алдааг хэн засах ёстой вэ. Ковидын хөл хорио, хойд хөршид тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүд, дайны дам нөлөөнөөс үүдэн баялаг бүтээгч, аж ахуйн нэгжүүд эдийн засгийн сорилттой нүүр тулгараад байна.

Иймд Хөгжлийн банкны ТУЗ-ийн гаргасан шударга бус зарим шийдвэрийг засч залруулж, өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлж, оновчтой шийдвэр гаргах цаг нэгэнт болжээ.

Намын бүлгүүд хуралдана
Намын бүлгүүд хуралдана
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.