Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: “Хөтөлийн цемент шохой үйлдвэр“-ийн хувьчлалыг хүчингүй болгожээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-ийн хувьчлалыг хүчингүй болгосон тогтоолыг баталсан байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдээлэл өгөв.

Тэрбээр "2011 онд Хөтөлийн цемент шохой үйлдвэрийг концессын гэрээгээр 10 жилээр "Бэйзмент" компанид хувьчилж байсан. 2021 онд гэрээний хугацаа дуусах байсан. Гэтэл 2015 онд өртэй нь хувьчил гэсэн шийдвэр гарснаас болж, өнөөдрийн байдлаар бараг эзэнгүй болсон. 2015 оны аравдугаар сард хувьчлагдсаны дараа Бэйзмент гэх нэг хүнтэй компани татаж буугдаж, Хөтөл гэх нэр авсан. Хөтөл гэх нэрийг 2008 онд нэг хүн нэр дээрээ аваад хадгалчилсан байсныг хувьчлалын дараа гаргасан. Нэг хүнтэй компани гэж явж байсан. Хувьчилж авсан гэх сүүлчийн гэх хүн нь нас барсан. Нас барсных нь дараа Хөтөлийг өв залгамжлагч нар нь авахаас татгалзсан. Өнөөдрийн байдлаар эзэнгүй болсон. Хуулийн байгууллага уг асуудлыг шалгаж байна. Хувьчлал явуулахдаа хууль зөрчсөн. Хувьчлалын дараа ч гэрээний үүргээ биелүүлээгүй. Хувьчилсан шийдвэрээ хүчингүй болго гэсэн санал ирсэн. Энэ дагуу санал боловсруулаад хүчингүй болгох шийдвэр гарч байна" гэлээ.

Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшинг ажлаас нь чөлөөллөө
Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшинг ажлаас нь чөлөөллөө
 
З.Энхболд: С.Баярцогтыг УИХ-д дэвшүүлж болохгүйг АН-ын залуучуудад захья
З.Энхболд: С.Баярцогтыг УИХ-д дэвшүүлж болохгүйг АН-ын залуучуудад захья
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.