Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Наранбаатар: Вагон хангалт байхгүйгээс цемент орж ирж чадаагүй, захуудад үлдэгдэл “0”

Огноо
Унших
1 минут 9 секунд

Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-аас үнийн өсөлтийн эсрэг аян зарлаж, нэг шуудай цементийн үнийг 15 мянга болгосон. Эл аян он дуустал үргэлжилнэ гэдгийг тус компаниас мэдэгдээд буй. Гэвч вагон хангалт байхгүйгээс өнөөдөр Улаанбаатар хотод үнийн өсөлтийн эсрэг аяны хүрээнд худалдаалах цемент орж ирж чадаагүй, захуудад үлдэгдэл “0” байна хэмээн Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар мэдээлэв.

Тэрбээр "Бид харъяа яамандаа хандаж байгаа, Барилга, Хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогоос УБТЗ руу хандаж вагон хангалтыг сайжруулах хүсэлт явуулаад ч асуудал шийдэгдсэнгүй. Цемент нь агуулахад байгаад байдаг. Төмөр замаар хот уруу оруулж чаддаггүй. Ёстой нэг хонх нь дуугарахаар дамар нь таг гэж. Сэлэнгэ, Дархан машинаар татаж байгаа болохоор аян саадгүй, цементийн нөөцтэй. Вагоноор татдаг УБ, Эрдэнэт “0" гэв.

May be an image of text

Дэлхийн эдийн засаг хариуцсан  Ази, Номхон далайн бүсийн захирал Монгол Улсад ажиллаж байна
Дэлхийн эдийн засаг хариуцсан Ази, Номхон далайн бүсийн захирал Монгол Улсад ажиллаж байна
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.