ХХААХҮЯ-наас Азийн хөгжлийн банкнаас 50 сая ам.доллар буюу 150.000.000.000 төгрөг зээлж, малчдад малын хашаа барих, худаг гаргахад туслалцаа үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоно гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас тодруулахад "Азийн хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад, малчдадаа хашаа барьж, худаг ухаж өгөөд байж байдаг тэнэглэл хаана ч байхгүй. Энэ бол ор үндэслэлгүй, худал, буруу ойлгосон мэдээлэл байна. 30 сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Азийн хөгжлийн банк, манай хөдөө аж ахуйн салбар хоёр судалж, Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуй төслийг 2018 оноос хэрэгжүүлэхээр болсон юм.
Уг төслийн хүрээнд мал эмнэлгийн 54 аж ахуйн нэгжийг чадавхжуулах, 11 мянган малчдыг хоршоолж, малын гаралтай бүтэгдэхүүнийг эдийн засгийн хувьд эргэлтийг нэмэгдүүлэх, бэлчээр бий болгох юм. Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хил залгаа 20 суманд уг төсөл хөтөлбөр хэрэгжинэ” гэлээ.