Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: “Доллар гадагшаа гараад байна“ гэдэг нь худал гэдгийг Монголбанкнаас мэдэгдсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 31 секунд

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Бүлгээр хэлэлцсэн асуудлыг талаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв. Тэрбээр "Өнөөдрийн бүлгийн хуралдаанд Засгийн газрын сайд нарыг бүгдийг нь оролцуулсан. Мөн УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажилласан мэдээллийг сонслоо. Орон нутгийн иргэдээс хаврын тариалалт, үрийн нөөц, бордоотой холбоотой асуудал, малын шүлхий өвчний тархалт, ноолуур бэлтгэл зэрэг асуудлыг ярьсан байна.

Түүнчлэн гишүүд төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хангамж, хотын төвийн ус, цахилгаан хангамжийг хөндөж байна. Тиймээс ийгэмд тулгамдаж байгаа 10 гаруй асуудлыг гишүүд хэлж, цаашид шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн" гэлээ.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-ОХУ, Украин хоорондын нөхцөл байдлаас шалтгаалан манай улс үр тариа, гурилын хомстолд орвол яах вэ?

-Манай улсад энэ жил 64 мянган тонн үрийн хэрэгцээ шаардлага байгаа. Түүний 59 мянгыг дотоодоосоо бүрэн хангах боломжтой гэж ХХААХҮ-ийн сайд мэдэгдсэн. Мөн өнгөрсөн жил ургац сайн авсан учраас үрийн хувьд хүндрэл үүсэхгүй. Харин бордооны асуудал хүндрэлтэй байгаа. Учир нь ОХУ-аас наашаа бараа орж ирж байгаа. Тус улсаас 6000 тонн бордоо авах гэрээ хийгдчихсэн болохоор саатахгүй байх гэж бодож байна.

-ОХУ-ын иргэд манайд орж ирээд доллар их хэмжээгээр авч байна гэдэг мэдээлэл байна?

-Хилээр бэлэн мөнгө гаргах нь хориотой. Энэ дагуу хатуу хяналт тавьж байна. Агаар, төмөр зам, авто замаар доллар гадагшаа гараад байна гэдэг худал. Үүнийг Монголбанк хариуцлагатайгаар мэдэгдэж байгаа.

-Үнийн өсөлтийн асуудлыг бүлгийн хурлаар ярилцсан уу?

-Шатахууны үнийн өсөлт Орос, Украины дайнтай холбоотой. Дэлхийн зах зээлийн хэмжээнд долларын ханш өсөж байна. Энэ нь манай эдийн засагт нөлөөлж байгаа. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалан үнэ нэмэгдэж байгаа. Аль болох үнэ нэмэгдүүлэхгүй байх, инфляцыг бага түвшинд барих, долларын ханшийг нэмэхгүй байхад л анхаарч байна.

“Паркийн газарт бий болох ногоон байгууламж, спорт тоглоомын төвүүд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ байна“
“Паркийн газарт бий болох ногоон байгууламж, спорт тоглоомын төвүүд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ байна“
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.