Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ковидын хуулиа яаралтай цуцлахгүй бол төсвийн мөнгө хяналтгүй урсаж байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

АН-ын бүлэг хуралдлаа. Бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, дэд дарга С.Одонтуяа, АН-ын дарга асан С.Эрдэнэ нар мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Ковидын хуулийг сунгаад л байна. Бүх хорио цээр тавиад энгийн амьдралдаа шилжиж байхад зөвхөн ковидын хууль л сунгагдсаар байна. Үүнийгээ яаралтай цуцлах шаардлагатай байна. Монгол Улсад гамшгийн тухай хууль бий. Энэ хуулиар бүх асуудлыг зохицуулаад явах боломжтой. Энэ асуудлыг чуулганы хуралдаанд удаа дараа шүүмжлэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ бүх зүйлийг гамшгийн хуулиар зохицуулах боломжтой. Та нар яагаад гамшгийн хуулиа оруулж ирэхгүй байгаа юм бэ гэж анхааруулсан". Тэгэхээр гамшгийн хуулиараа явахгүй бол энэ улсын төсөв хөрөнгө хяналтгүй урсаж байна. УИХ төсөв батлах, хяналтаа хийх зэргээр ажлаа сайн хийх ёстой. Гэтэл 4 жилийн талд орчихоод байхад УИХ КОВИДЫН ХУУЛЬ гэдгээр Засгийн газарт бүх эрх мэдлийг шилжүүлсэн. Үүний цаана хяналтгүй байдал, авлига, хээл хахуул, төсвийн мөнгийг дураараа зарцуулж байна. Тиймээс Ерөнхий сайдад ковидын хуулийг яаралтай цуцлахыг шаардана" гэлээ.

С.Одонтуяа: МАН “Бялуу хуваах“ гээд шинэ хоёр яамны сайдаа томилохгүй байна
С.Одонтуяа: МАН “Бялуу хуваах“ гээд шинэ хоёр яамны сайдаа томилохгүй байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.