Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Ахмадын тусламж үйлчилгээний орыг чөлөөлж, хүүхдийн ор болгон дэлгэх чиглэл өгсөн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох салбарын сайдууд мэдээлэл өглөө. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Арваннэгдүгээр сараас томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгдсэн. Энэ жил олон төрлийн вирус тандалтаар илэрсэн. 2021 оны 38 дугаар долоо хоногт риновирусийн халдвар давамгайлж байсан бол мөн оны 45 дугаар долоо хоногт синцитиал вирус тархаж эхэлсэн. Жилд томуу, томуу төст өвчнөөр 150-160 мянган хүүхэд өвддөг.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд амбулаторуудыг уртасгасан цагаар ажиллуулж байгаа. Мөн нэмэлт оруудыг дэлгэж байгаа. Ахмадын тусламж үйлчилгээ үзүүлдэг орыг чөлөөлж, хүүхдийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх үүргийг өгсөн" гэлээ.

З.Мэндсайхан: Малчдад зориулж 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргана
З.Мэндсайхан: Малчдад зориулж 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргана
 
Ашигт малтмалын зөвшөөрөл олгохдоо Франц иргэдээс авлига авсан гэх асуудалд нэр холбогдоод буй Д.Үүрийнтуяа ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газарт хэлтсийн даргаар ажиллаж байна